P2008-09-12 - ☺Амьдрал Богинохон шүүдээ☺

Өглөө бүрийн ургах нарны туяатай уралдан танил болсон замууд, гэрлэн дохио, гудамжаараа алхана. Өөрөөр явахыг хүсдэггүй, жаахан өөрчлөөд явчхаар нэг л сонин танил бус мэдрэмж, танил бус орчин надад хөндий санагддаг, надад айдас төрүүлдэг. Магадгүй би төөрчих ч юм билүү?! Өглөө 9 цагт гэрээс гараад нэг буудал метрогоор яваад 10 минут алхаж очих газраа хүрдэг. Байнга давтагддаг нэг хэмнэл. Хааяа хоцрох гэвэл хөлсний унаанд сууна. Хэрэв мөнгө байгаад таксинд суусан бол чамд олон хүнтэй нийтийн хурдан тээврээр, олон янзын үнэр дунд чихцэлдэн явах шаардлага гарахгүй, буусан хойноо өндөр өсгийт дээр халуунд хөөсөн хөлөө өвтгөн өвтгөн алхах хэрэг бүүр ч гарахгүй. Метроны буудлаас гараад алхаж байх замд нэгэн орон сууцны хотхон бий. 18 давхар нэлээн хэдэн блок байрнууд дунд анхандаа их л төөрдөг байж. Яг голдоо хүүхдийн тоглоомын талбай, хөгшчүүл нарлаад суух сандлуудтай. Намайг тэрүүгээр дайрч өнгөрөх тоолонд 20, 30аад хөгшчүүл заримдаа түүнээс ч олон эмээ өвөө нар хэд хэдээрээ суугаад буу халцгааж, зарим нь нохойгоо cалхилуулж, зарим нь дасгал хийцгээж байдаг хэрнээ тоглоомын талбайд ганц ч хүүхэд тоглож харагддаггүй. Өглөө ч, өдөр ч, орой ч. Мэдээж цэцэрлэг сургуульд явдаг л байлгүй, гэхдээ л сонин. Энд буяны ажил болохоор байрныхаа доодтлын зайнд асар шиг том саравч засаал, хэдэн хуванцар ширээ сандал тавьчдаг, дулаахан газар аягүй авсаархан. Хоймортоо талийгаачийн зургийг залчихсан тэгээл болоо. Яг иймэрхүү буяны ажилтай зөндөө таардаг. Нөгөө хөгшчүүл яаг хажууд нь юу ч болоогүйм шиг сууцгаажил байна. Би байнга явсаар байгаад заримийх нь царай аягүй танил болцон, тэгээд л дотроо баргал "Бурхан минь хэн нь вэ? Ум ма ни бад ми хум" гээд л өнгөрдөг болцон сүүлдээ. Тэр хөгшчүүл хөөрхий өдрөө хүлээгээл суужаагаам шиг санагдаад гэцүү шүү. Аюурзанын номонд гардагчлан "Ядаж ном уншиж суухад минь үхэл намайг олоосой" гэж өөрийн эрхгүй бодогдуулдаг. Амьдрал нээрээ яасан ахархан богино юм бээ? "Ийм хурдан жирэлзээд өнгөрөх амьдралд тийм их зүйлд шунахын хэрэг юу байна" гэж Монтэнь хэлсэн байдаг. Гэвч "шунаж" амьрахгүй л бол болкуу хорвоо, нэг мэдэхэд л үс бууралтаж, нүд муудаж, нуруу бөгтийсэн байх вий. Ай амьдралаа гэж...Амьдрал баян шдээ.
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax