P2009-12-02 - Эрчүүддээ: Эмэгтэйчүүдийг дурлуулдаг эрчүүдийн үйлс
![]() 1. Болзсон цагаасаа оройтчихоод санаа зовсон байртай хэлэх үгээ дотроо бэлдэ,худлаа маасайн надруу алхахад нь ямар их хайр хүрдэг гээч… Хичнээн ууртай байсан ч энэ байдлыг нь харчихаад инээж орхидог. 2. Надад таалагдах гэж албаар өөрийгөө магтаж байгаа нь. 3. Өвдсөн үед байн байн залгаж, хаа байсан холоос 103-луу хүртэл утасдаж энэ өвчиний үед яах ёстойг асуугаад надад хэлэх нь би түүнд бүрэн хамааралтайг мэдрүүлж үхэх гэж байсан ч өөрийн эрхгүй намайг инээмсгэлүүлдэг. 4. Анхны шөнөө өнгөрөөчихөөд духан дээр минь өхөөрдөнхөн үнсэх нь туйлын таатай. 5. Найзуудынхаа дэргэд ч гэсэн намайг тэвэрч энхрийлж байгаа нь тэр бусад хүмүүсийн юу гэхийг сонсохгүй,тэр надад эргэж буцалтгүйгээр дурласан гэдгийг батлах шиг болдог. 6. Айсан үед тэр үргэлж миний хамгаалагч, маш том нөмөр мэт болдог. Яг л СуперМан шиг. 7. Аймшигийн кино үзэж байхад айж байгаагаа надаас нуун намайг хамгаалах мэт тэврэх нь өхөөрдмөөр, үнэндээ тэр ч бас айж байгаа шүү дээ, дараа нь киногоо дуусгачихаад тоох ч гүй, инээдмийн кино байна гэж хэлэх нь ч мөн л ямар эгдүүтэй гээч. 8. Цалингаа буунгуутаа л хамгийн түрүүнд намайг кино, хоолонд урьдаг нь тэр надад бүхнээ зориулж байгааг илтгэдэг, үүнийг мэдрэх болгондоо би энэнээс илүү зүйл хүсэхгүй гэдгийг ойлгодог. 9. Намайг инээлгэх гэж заримдаа тэр шал утгагүй онигоо ярьдаг, өөрөө зохиосон ч юм уу. Харин би түүний ярьсан онигоонд биш миний төлөө ингэж байгааг нь ойлгоод өхөөрдөн инээд алдаад хацрыг нь чимхдэг, харин тэр намайг зохиосон онигоонд нь л инээж байна гэж бодож байгаа. 10. Миний төрсөн өдрөөд надад бэлэг авч өгөх гэж бүтэн өдөржингөө найзтайгаа хотоор нэг улаа эргэтэл явсанаа гомдоллох мэт ярихад нь би түүнийхээ хацрыг илээд уруул дээр нь үнсдэг. 11. Харсаар байхад урд чинь нүх байна, уначихваа гээд намайг татах нь. 12. Мөн тэр замаар гарах болгондоо надаас зуурч, ийш тийш нь татаад л,би бараг нүдээ нээх хэрэг ч гардаггүй. 13. Надад л зориулж хичээнгүйлэн хийсэн хоолоо амсуулж ямар амттай байна гэж итгэл муутайхан надруу харах нь. 14. Түүнтэй шөнийг өнгөрөөхийн өмнө үнэн сэтгэлээсээ чичирхийлэн байж намайг энхрийлэхэд нь бид яг л орчлонгоос тасрах шиг болдог. 15. Сэрүүхэн үед өөрийгөө гаргуунд нь орхиод надад хүрмээ, бээлийгээ, ороолтоо хүртэл өгөх нь бас л тэр надад бүхнээ зориулж байгааг батладаг. 16. Хаа нэгэн газар заримдаа би их ядраад ширээ налан хэвтдэг, харин тэр минь миний тав тухыг хангах гэж цамцаараа дэр хийж өгдөг гэвэл яах уу?хэхэ 17. Баярласан үедээ хамгийн түрүүнд надруу залгаж хамт тэмдэглэхийг урьдаг,энэ нь түүнийхээ хувьд би намбер уан нь гэдгийг илтгэдэг. |
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |