P2008-12-02 - Шүлэг өгүүллэг: Бороотой өдөр-Сурвалжлагчийн тэмдгэлэл
![]() 2009-оны 7-р сарын 25-ны өдөр үүрийн 4.36 минут. Улаанбаатар хотод бороо шивэрч эхэллээ. Хараахан нар мандаагүй ч үүрийн гэгээ аль хэдий нь ээ оржээ. Нойрноосоо сэрээгүй хотын анир чимээгүй байхдлыг үе үе нэг авто машины чимээ эвдэнэ. Ихэнх хүмүүс сэрж амжаагүй бөх гэгч нь нойрсож хот бүхэлдээ нам гүм цөөн хэдэн хүмүүс л хотын гудмаар харагдаж байлаа. Харин Улаанбаатар хотын төв буюу Монгол улсын спортын төв ордны хажууд байрлах 5-н давхар саарал байшингийн 4-н давхарын захын 307 308 309 тоотуудын гурван цонx гэрэлтэй хэвээр яг л өдөр мэт ажил өрнөсөөр l. Энэ газар бол "Хотын сонин" гэдэг нэртэй сонины редакц юм. Долоо хоног бүрийн даваа гарагт шинэ дугаараа хэвлэн уншигчидийн гарт хүргэдэг. Сонин гэдэг тийм амархан зүйл бас бишээ. Мэдээгээ бэлтгэх дараа нь бэлдсэн мэдээгээ цэгцэлэх, хянах , гээд л их ажилтай зарим нэг сэтгүүлчид цаг нь тулчаад байхад мэдээгээ бэлдэж амжаaгүй балрах нь ч багагүй. Ийм ч учираас долоо хоног бүрийн бямба, ням гарагууд их ачаалалтай ажил ихтэй өнгөрөнө. Заримдаа бүүр илүү цагаар хонож ажилцгаах нь ч бий шүү. Энэ өдөр бас л маш их ажилтай байсан тул тус сонины редактцийнхан хонож ажилж байгаа нь энэ. Өглөөний 07 цаг 40 минут. Хэвлэлт эхэлхээс өмнө арай л гэж ажилаа дуусгацгаалаа. Бүгд их ядарчээ. Энд тэнд аятайхан газар олоод ихэн нь дуг хийж эхэллээ. 307 тотоос харин нэг залуу гарж яваа харагдана. Түүнийг Энх-амгалан гэдэг. Тус редакцад хоёр дахь жилдээ ажилж байгаа сэтгүүлч мэргэжилтэй нэгэн. Их ажилын ард гараад өглөөний цайгаа уухаар гарж яваа нь энэ. Ажилын газрын чанх урд байрлах 24-н цагын зоогын газар орж тухтай гэгч нь хооллоод ажилын өрөөндөө иргэн ирлээ. Цаг эрт байгааг ашиглан ирэх долоо хоногт бичэх шинэ мэдээгээ хайн дахин ажилж эхэллээ. Үдийн 14 цаг хүртэл зогсохгүй ажилсаар чамалхааргүй олон мэдээлэл цуглуулсанд сэтгэл нь амарч ажилын ширээнээсээ босж сандалаа цонхы хажууд аваачин цонхны давцанг дэрлэн суугаад хэсэг хотыг ажиглан суулаа. Элдэвийг бодон хэсэг цонхоор харан суусаар нойргүй хоносон хоёр нүд нь өөрийн эрхгүй анилдан өөрөө ч мэдэлгүй дуг хийлээ. Өрөөнд Энх-амгаланд саад болох зүйл нэг ч байхгүй байсан учир тайван гэгч нь бөх нойрсож байлаа. Энхээ ажилын цаг аль хэдийн өнгөрсөн гэдэгийг ч мэдэлгүй унтсаар л. Энэ үед тус байгуулгын үйлчлэгч ахимаг насны эмэгтэй Энхээгийн өрөөнд орж ирээд : -Ээ зайлуул Энхээ хүү минь сэрээрэй харьж сайхан амар хэмээн Энхээг нойрноос нь сэрээлээ. Энхээ босон ядарсан хоёр нүдээ нэг нухлаад хүчтэй гэгч нь сунайж аваад хаалганы дэргэд байрлах өлгүүрээс хүрмээ аваад үйлчлэгч эмэгтэйд хандан : -За баяртай! та сайхан амраарай гээд ажилын өрөөг орхин гарлаа. Энхээ ажилын газрынхаа үүдэнд гарж эргэн тойрноо хэсэг ажиглан зогсов. Замаар бөглөрөн зогсох авто машин, хаа нэг тийшээ яаран алхах хүмүүс, санаа зовох зүйлгүй тайван гэгч нь хөтлөлцөн алхах залуу хос, Улаанбаатар хотын төвд сүндрэлэх байшин барилга, тэнгэрийн хаяанд улайран харагдах жаргаж буй нар гээд л. Тэр бүгдийг нь анхааралтай гэгч нь ажиглан харсаны эцэст түүнд үнэхээр таатай сайхан мэдрэмж төрж байлаа. Энхээ энэ өдөр бусад өдрүүд шиг гэрлүүгээ харих гэж автобусны буудалруу яаран алхсангүй. Харин ч бүр 3-р хороололд байрлах гэрлүүгээ чиглэн төв талбайн зүг алгуурхан алхлаа. Энхээ элдвийн зүйлс бодон эргэн тойрноо ширтэн алхсаар Сүхбаатарын талбайн голд очин хэсэг зогслоо. Бүтэн өдөржин орсон бороо хорвоо ертөнцийг дахин амь оруулсан мэт илүү өнгөлөг харагдуулж байгаа нь Энхээд гайхалтай сайхан мэдрэмжийг төрүүлсэн хэвээр. Тэр төв талбайн сандал дээр амасхын сууж байхад түр зуур намжсан бороо дахин шивэрч эхэллээ. Энхээ алгуурхан босож гэрийн зүг дахин алхлаа. Төв талбайг гүйцэд гаталж ч амжаагүй байхад бороо улам ширүүсч хүмүүс сандран гүйлдэцгээлээ. Энхээ ч яаран гүйсээр талбайн зүүн хажууханд байрлах япон цэцэрлийн жижиг саравчыг олж харан гүйн очлоо.Тэр саравчны нөмөрт гүйж орж ирээд амьсгаагаа даран хэсэг суугаад халааснаасаа тамхи гарган асааж бороо намжхыг хүлээн суув. Бороо хувингаар асгаж байгаа мэт орж Энхээгийн хамаг хувцас норсон ч түүний сэтгэл баясгалантай хэвээр л байв. Борооноос зугтан инээлдэн гүйх хүмүүс хажуугийн саравчинд борооноос хоргодон тэврэлдэн зогсох хосууд гээл л бүх зүйл түүнд улам гайхалтай мэдрэмжийг төрүүлж байлаа. Энхээ саравчинд ирсэнээс хойш бараг хагас цаг өнгөрчээ. 20 цаг 38минут болж байв. Энхээгийн хүрэм хүчтэй орсон бороонд норсны хажуугаар бүтэн өдөржин асгасан борооны чийг дээр үдэшийн сэрүү орсонд тэр нэлээд дааран ойр орчноосоо халуун кофе олж ууж болох дулаан газрыг хайлаа. Удаан ч хайсангүй цэцэрлэгийн урд Оршил Кафе гэсэн хаягтай газрыг хараад яаравчлан гүйн орлоо. Энхээ кафед ороод зүүн гар талруу эргэн хамгийн захын жижиг ширээнд очиж суув. -Гайхмаар юм энэ кафе бас л гайхалтай байна гээч гэж Энхээ бодон инээмсэглээд урьдын адил кафег ажиглаж эхэллээ. Хажуу ширээнд шар айраг шимэн хөхрөн ярилцан суугаа хоёр залуу, голын ширээнд бие биенийхээ гарыг атган суугаа хоёр хос, эсрэг талын буланд их л дотно яриа өрнүүлж байгаа бололтой харагдах дөрвөн бүсгүй зэрэг бүх л зүйл түүнд бас л бас л таатай мэдрэлмжийг төрүүлж байлаа. Хамгийн гол нь тэр кафед эгшгэлж байгаа намуухан бөгөөд сэтгэл хөдөлгөм тэр хөгжим Энхээд хамгийн ихээр таалагдаж байв. Түүний толгойд - Энэ хэний юу гэдэг дуу юм бол доо гэх бодол ч цухасхан орж ирэв. Энэ үед тус кафен үйлчлэгч бүсгүй Энхээ дээр ирэн - Та юу захиалхав гэж асуун Энхээгийн анхаарлыг саринууллаа. Энхээ -Халуун кофе. Гүү ээ гүү ерөөсөө нэг шил боргио өгчих дөө гэж хэлээд зөөгчид хандан -Өнөөдөр их сайхан өдөр байна шүү тиймээ гэхэд зөөгч бүсгүй хариуд нь -Тиймээ их гоё өдөр байна гэж инээмсгэлэн хариулаад буцаж явлаа. Энхээ баясгалантай гэгч нь хүмүүсийг харан урдах шар айргаа шимсээр нэг шилийг хоослоод авав. Тэр дахин нэг шил пиво залхиахаар зөөгчийг хайн тэкрүү хартал тэкний урд нэгэн залуу бодлогширон суугаа харагдлаа. Тэр залуу Энхээгийн анхаарлыг хамгийн ихээр татаж байлаа. Учир нь бүх л хүмүүс жаргалтай, хөгжилтэй харагдаж байхад гунихран суугаа тэр залуу бусдаас ялгарч их л онцгойрон харагдаж байлаа. Хамгийн гол учир нь энэ өдөр Энхээд бүх зүйлс гэгээлэг сайхан харагдаж байсанд байж магадгүй л юм. Энхээ зөөгчийг дуудан дахин нэг шил пиво аваад өнөөх залууг нүд салгалгүй ажиглан хэсэг суулаа. Энхээ : - Энэ залуу яагаад ганцаараа гунигтай царай ганган сууж байгаан бол? Хэн нэгнийг хүлээж байгаан болов уу? хэмээн ихэд сониучирхан бодож байв. Энхээ угийн багаасаа л их сониуч хүүхэд байсан л даа. Сэтгүүлч мэргэжилтэй болсон нь үүнтэй ч холбоотой байх. Удаан ажиглан суусаны эцэст тэр сониуч зандаа дийлдэн өнөөх залуутай ярилцаж үзэхээр шийдлээ. Урдах пивээ дуусган тэкний урд суугаа залуугын хажууд очиж суугаад үйлчлэгчид хандан: - дахиад нэг пивэ өгөөч гэж хэлээд залуугын хажууд хэсэг дуугүй суув. Удаан ч дуугүй сууж чадсангүй залууд хандан. -Хоёулаа л ганц ганцаараа явж байгаа юм шиг байна. Хэдэн үг солингоо ханьтай ганц хоёр юм уух уу? xөө! гэж асуулаа. Залуу хариуд нь -Бололгүй яахав дээ. Гэхдээ чи ижил хүйстэн биш биздэ? Гээд инээлээ. Энхээ хариуд нь хөхрөн инээгээд: -За яалаа гэж дээ. Би тийм хүн шиг харагдаж байнуу ? тэгээд ч би эхнэр хүүхэдтэй хүн шүү гэхэд залуу -Тийм хүнтэй уулзаж үзээгүй болхоор ямар байдагийг нь мэдэхгүй шүү дээ. Тэгээд ч тоглосон юмаа. гэхэд Энхээ: - Мэдэж байнаа за тэгээд чи чинь хэн гэдэг ямар ажил төрөлтэй хүн билээ? гэхэд залуу: -Ажил төрөл ч гэждээ Америк улсад гурван жил ажилж яваад долоо хоногийн өмнө л ирсэн. Одоо хувиараа нэг юм хийх санаатай л байна Амур гэдэг нэртэй хүн дээ . гэхэд Энхээ: -Аан зөв зөв гэж хариулаад тэр 2 хэсэг чимээгүй суусаны дараа Амур Энхээд хандан: - чи өөрөө хаана ямар ажил хийдэг хэн гэдэг хүн бэ? гэж асуулт тавилаа. Энхээ хариуд нь: - Хотын сонин гэдэг газар сурвалжлагч хүн л дээ. Энх-амгалан гэдэг нэртэй хүндээ Энхээ гэж дуудаж болноо. Багын найзууд минь Энка ч гэж дууддаг. гэхэд Амур : - Энка нь дээр юм байна өө. заза чи чинь тэгхээр байцаагч хүн юм биздээ! гээд инээмсгэллээ. Энэ үед энка ихэд гайхан : -Байцаагч гэнээ? гэхэд Амур : -Тиймээ байцаагч. Сэтгүүлчдийг чинь байцаагч гэдэг биздэ? гээд тэр хоёр инээлдэцгээлээ. Ингээд тэр хоёр элдэвийн олон юмны талаар ярисаар бие биенийхээ тухай овоо мэддэг болов. ярилцан суух үедээ Энхээ Амурыг ажигласаар л байсан бөгөөд Амур инээмсгэлэн хөгжилтэй зүйл яриж байгаа ч дотор нь ямар нэгэн уйтгар гунигтай байна гэдэгийг түүнийгээ нуухын тулд нүүрэндээрээ инээмсгэлж байгаа гэдэгийг нь ч тэр сайн мэдэж байлаа. Энхээгийн сониуч зан нь дотороос нь хатгасаар тэр Амураас : - Нээрээ чи энд юу хийгээд ганцаараа сууж байсан юм бэ? гэхэд Амур : - За одоо мэгэжлийн өвчин нь эхлээд байцаах гэж байнуу? ер нь чи бас өөрөө юу хийж явж байсан юм? хоёр хэрээ нэгнийхээ харийг гайхав гэгчээр гээд чанга гэгч нь хөхрөн инээлээ. Энхээ бас инээд алдан : - Тэхх одоо байцааж эхлэх цаг нь болсоон. Би ч яахав өнөөдөр гадаа сайхан их аятайхан өдөр шиг санагдаад гэрлүүгээ алхаж яваад борооноос хоргодох санаатай энд орж ирээд нэгэнт орж ирсэнийх далимдуулаад ганц хоёр пиво уугаал сууж байлаа чи ч бас адилхан л биздэ тиймээ хө. гэхэд Амурын царай барайн : - Үгүй дээ би энд хүн хүлээж байна. гэж ихэд санаа алдан хэллээ. Энхээ ч улам сониучилж : - Аан тийм учиртай байсан юм уу? Одоо хүртэл ирээгүй байхыг бодход тэр хүн чинь их хариуцлаггүй хүн байна даа гэж инээгээд араас нь: - За за тоголсон юм. Энэ балай борооноос болоод л ирж чадахгүй байгаа биздээ. Гэхэд Амур: - Үгүй ээ тэр хүн ирэхгүй гэж хариулав. Энхээ инээмсгэлэн : - яасан тэр хүн чинь завгүй болчихсон гэнүү. Эсүүл энэ бороо юу? Гэхэд Амур: - Үгүй ээ тэр хүн анхнаасаа л ирэхгүй байсан юм. Намайг энд хүлээж байгааг ч мэдэхгүй байгаа байх. гэхэд Энхээ ихэд гайхан : - чи тэгээд тэр хүндээ энд хүлээж байя гэж хэлээгүй хэрэг үү? ёстой сонирхол татаж байна шүү. Ийм юм анх удаагаа л сонсож байна чи тэгээд яахаараа ирэхгүй хүнийг ганцаараа энд хүлээгээд сууж байдаг билээ? Хэмээн сониучирхан асуулаа. Амурын царай улам барайн хэсэг дуугүй суусанаа : - Би хүлээх ёстой юмаа. Хүлээх шалтгаан байгаа юм. Энийг яривал их урт түүх болноо. Гэж хариулхад Энхээ: -Өө надад хангалттай зав байнаа. Тэгээд ч би урт түүхэнд их дуртай. Тэр тусамсаа ийм сонин түүхийн талаар бол бүр ч дуртайяа сонсоно шүү. Гээд Амурлуу харан инээлээ. Амур бодлогширон нилээд чимээгүй суун урдах пивээ дуустал нь залгилчихаад Энхээд : - Одоо хоёулаа жоохон хатуу юм авах уу даа? гэж инээгээд Энхээг үг хэлж ч амжаагүй байхад нь тэкний ард суугаа барменд хандан : - Grant's гэсэн вискинээсээ 1 шилийг мөстэй өгчихөө хөө. Аан бас нэг хайрцаг Parliament өгчөөрэй. Гэж хэлээд зөөгчийн авчирч өгсөн вискинээс урдах хоёр мөстэй шилэн аягандаа дүүргээд амандаа тамхи зуун асаагаад ийнхүү яриж эхэллээ : -Би тэгэхэд 2-р курсын оюутан байсан л даа. Би шүлэг, богино хэмжээний өгүүллэг ер нь жижиг хэмжээний зохиолууд их бичэх дуртай байсан. Одоо энэ гадаа байгаа цэцэрлэг миний хамгийн ирэх дуртай хамгийн хайртай газар байсан. Энд л би бүх шүлэг зохиолоо бичсэн дээ. Дэвтэр балаа цүнхлээд л өдөр бүр л энд ирдэг байлаа. Нэг өдөр харин өглөөнөөс эхлээд тасралтгүй бороо ороод гарах гэсэн болж өгдөггүй дээ. Бороо намжихыг хүлээн гэртээ суусаар нэлээн оройхон энд ирсэн юм. Их сонин бөгөөд маш сайхан өдөр байсан. Энэ өдрөөс л түүх минь эхэлдэг. 2004-н оны 7-р сарын 25-н гэж. Гэхэд Энхээ яриаг нь таслан : -Энэ чинь өнөөдөр байна шүү дээ. Гэж хэлхэд Амур : - Тиймээ өнөөдөр яг таван жилийн өмнө. Гээд цааш яриж эхэллээ : - Би их сайн санаж байна. яг өнөөдөр шиг л өдөр байсан. Өглөөнөөс эхэлсэн бороо ороод л ороод л. 18 цагийн үед бороо арай гэж намжихад нь би хурдхан цүнхээ үүрж гараад энд ирж өнөөх л шүлэгээ бичэж эхэлсэн. Бичэж эхэлсэн ч гэж дээ яагаад ч юм бүү мэд бүтэн цаг суугаад 4 мөр л бичсэн. / инээв / Бодоод л сууж байтал бороо дахиад асгаж эхэлсэн дээ. Гар ч даараад толгойд ч юм орж ирэхгүй бал, дэвтрээ цүнхлээд гэрлүүгээ буцах гэж бороо зогсохыx хүлээж эхэллээ. Бороо зогсох биш улам ширүүсээд л ширүүсээд л байсан. Тэгсэн харин тэр үед нэг цагаан өнгийн нэмгэн плажтай бороонд нэвт норсон охин миний сууж байсан саравчинд гүйгээд ороод ирдэг юм байна гээч. Тэр охин саравчинд дөнгөж орж ирсэн мөчөөсөө л надад маш их таалагдсан. Тэр ямар үзэсгэлэнтэй харагдаж байсанг би одоо ч мартдаггүй. Гуалиг бие нь нимгэн плажинд наалдан, бороонд норсон шулуун хар үс, яг л сарнай цэцэг шиг улаан уруул, эгдүү хүргэм булцгар хацар, тас хар өнгийн давхраатай том нүд гээд л үнэхээр үзэсгэлэнтэй. Бас их нүүрэмгий сэргэлэн охин байсан. Би түүнийг орж ирсэн мөчөөс нь эхлээд харцаа огтхон ч салгаж чадаагүй. Хэтэрхий татагдан мэдрэл хүн шиг харж зогсож байхдаа ичэх зовохоо ч мартан харж байгаад харц тулгарчихлаа. Би бүр юу ч тоосон шинжгүй өөдөөс нь ширтээд л байсан. Харин тэгтэл тэр надруу муухай хараад : -чи чинь өмнө нь хүн харж байгаагүй юм уу даа. Эсвэл энэ бороонд норж ханиад хүрээд халуураад дэмийрээд нүд чинь гацчихсан уу! Гэж хэлхэд нь л нэг ухаан орж сандран харцаа буруулж билээ. Хэсэг санаа зовон газар ширтэж зогссоноо буцаад л гөлрөөд эхлэх минь тэр. / инээв / Удаан гэгч нь харж зогсосны эцэст зориглоод очиж яриа өдий гэж бодлоо. Тэгсэн харин яаж баларсан гэж бодож байна. Жоохон ч байж дээ. Гээд Амур инээд алдлаа. Эхнээ хариуд нь инээмсгэлэн: -Их сонирхолтой түүх байна тэгээд яасан бэ? Гэхэд Амур ийнхүү үргэлжлүүлэн яриж эхэллээ : - Миний яриа өднө ч гэх дээ. Би явж очоод цаг хэд болж байна гэж арай ядан сандарч хэлсэн чинь урдаас харин : Охин: чи арай өөр юм бодож олж чадахгүй байна уу? чи ийм толгой муутай юм уу! эсвэл үнэхээр халуундаа дэмийрээд байгаа юм уу! Өөрөө цаг зүүчихээд хүнээс цаг асуугаад. Ингэхийнхээ оронд чи эмэгтэй хүн нүдэн дээр чинь чичрээд зогсоод байхад энэ олон давхар юмныхаа нэгийг нь өгчихөөд яриа өдөж болсонгүй юу! өөдгүй амьтан бээ яасан! Гээд л айхтар уурлаж хэлдэг юм байна. Би ч нүүр хийх газаргүй болоод хажууд нь дуугаа хураагаад дахиад л газар ширтэн зогслоо. Толгойгоо өндийлгөөд харсан чинь нээрээ хөөрхий ганц нимгэн палажтай тэр нь нэвт норчихсон хацар нь улайгаад чичрээд зогсож байдаг юм байна. Хөөрхийг их л өрөвдөж байлаа. Өрөвдөөд хараад л байлаа хараад л байлаа чичрээд л зогсоод байдаг. Тэгхэд тэр охин надруу хараад дахиад харц тулхаар нь би сандараад бас л газар ширтэж орхив. Тэгсэн тэр намайг : -Охин :Xөөе чи нээрээ яасан өөдгүй юм бээ! хүн хэлээд байхад хараад зогсоод байх юм би хөлдлөө шдээ! Гэж өрөвдөлтэй нь аргагүй хэлж билээ. Би ч гэж би хэлээд байхад нь л хүрмээ тайлаад өгөхийн оронд худлаа өрөвдөж байгаан гээд л хараад зогсоод байдаг. Гэж яриад Амур инээмсгэлээд тэр хоёр урдах шилэн аяганд байсан вискигээ тулган ууцгаалаа. Амурын ам нь ч нэлээд халж Энхээ ч ярианд нь бүрэн орсон байв. Энхээ Амурт: -Их хөгжилтэй их сайхан дурсамж байна хэмээн инээхэд Амур : - харин тиймээ Гэж хариулан бас инээмсгэллээ. Энхээ ч сонсхоос тэсэж ядан Амурыг -За тэгээд цаашаа юу болсон бээ? хэмээн яарууллаа. Амур дахин нэг тамхи асааж аваад яриж эхэллээ. Амур : - Ичсэн нүүрээ хийх газар олдохүй л байсан даа. гадуурах хүрмээ тайлж нөгөө охинд нөмрүүлж өгхөд тэр : - Охин: Баяраллаа! чамайг харж зогсож байгаад нүдэн дээрээ хөлдөөгөөд алчих нь л дээ гэж бодож байлаа шд. Гээд надруу харан инээмсгэлсэн дээ. Инээхээрээ булцгар хоёр хацарнийн нь баруун тал нь хонхойж ирээд бүр ч илүү эгдүүтэй хөөрхөн харагдаж билээ. Би ч хэлгүй хүн шиг дуугүй зосоод л байлаа зогсоод л байлаа. Тэр харин надруу харж шоолсон байртай хэсэг инээгээд : -Охин: За за хоёулаа танилцая намайг Заяа гэдэг. Харин чамайг Гэж хэлээд гараа өгж билээ. Ингээд л бид хоёр буу халж эхэлсэн дээ. Гээд Амур Заяатай ярисан яриагаа Энхээд ийнхүү өгүүлэв. -Заяа : / инээгээд / яасан бээ чи хэлгүй юм уу? түрүүн цаг байна уу гээд дугарж л байсан шдээ -Амур : Амур -Заяа : Аан Амур их гое нэр байна аа. Францаар Амор гэхээр хайр гэсэн утгатай болдог тэрэнтэй их төстэй юм аа тэ? чи энд юу хийж байсан юм бас борооноос хоргодож байгаа юм уу? -Амур : Тиймээ. тэхдээ би энд байнга ирдэг л дээ. -Заяа : Аан яагаад? энд ирэх дуртай юм уу? -Амур : тиймээ -Заяа : / инээгээд / чи ийм даруухан юмуу? аймар дуу муутай юм аа. эсүүл халуундаа ингээд байгаа юм уу? Аан ойлголоо түрүүн намайг муухай аашилсан болхоор дугарах дургүй байгаа юм байна шд ээ тэ? уучлаарай даа / гээд дахин инээлээ / -Амур : / сандран / Ү үгүй ээ тэгээгүй -Заяа : Аан энэ бороо зогсох шинж алгаа. Уг нь ч би бороонд их дуртай л даа энэ бороо надад гоё л байна. Тэхдээ би гэртээ эртхэн очих ёстой л доо. чи бороонд дуртай юу? -Амур : Тиймээ дуртай -Заяа : Нээрээ чи хаана сурдаг вээ? Би радио телевизийн дээд сургуулын сэтгүүлчийн ангийн 3-р курс уг нь ч бол насаараа 1-р курс байх ёстой л доо тэхдээ би 6 настайдаа 1-р ангид орчихсон юм өө. -Амур : Би МУИС-д утга зохиолын ангийн 2-р курс -Заяа : Аан яагаад ийм чиглэлээр сурж байгаа юм бэ? Би бол сэтгүүлч болохыг багаасаа л мөрөөддөг байсан их гоё мэргэжил л дээ. Хүмүүст үнэн зөв мэдээлэл өгөх нь хамгийн чухал тэгээд бас сэтгүүлч хүн ямар ч хүнийг яриулж ам алдуулж чаддаг байх ёстой. Тийм болхоор сэтгүүлчдийг байцаагчид гэдэг юм шдээ бүүр. Гэх мэтчилэн бараг 2-3 цаг бид хоёр зөндөө л юм яриж зогссон. Гэж Амур яриагаа дуусгахад Энхээ: - Одоо л ойлголоо чи ийм учраас л намайг байцаагч гээд байсан юм байна шүү дээ Хэмээн инээхэд Амур инээмсгэлэн : - Тиймээ Гэж хариуллаа. Энхээ тэгээд гэхэд Амур дахин яриж эхэллээ. / Амур : бид хоёр 19 цагаас 21 цаг өнгөртөл бараг 2 цаг хэртэй хамт байсаны эцэст бороо зогсоход Заяа надад : -Заяа : / инээгээд / За за би одоо явахгүй бол болохгүй нь ээ. Хоёулаа өнөөдөр их гоё найзууд боллоо тэ? / дахин инээмсгэлээд / За за баяртай! Гэж хэлээд л яваад өгсөн би тэр үед дараа уулзахуу ч гэдэг юм уу, эсвэл гэрийг нь ч асууж чадалгүй явуулчихаж билээ. Миний мэдэж байгаа юм ердөө радио телевизийн дээд сургууль 3-р курсын Заяа гэдэг л байлаа. Тэр өдөр гэртээ хариад би шөнөжин унтаж чадалгүй зөвхөн тэр охины тухай л бодож үүрийн 4 цагын үед л арай ядан унтаж билээ. Маргааш өглөө нь босоод урьдын адил цэцэрлэгтээ ирж шүлэгээ бичсэн. Би нэг л өөрөөр өмнөх шүлгүүдээсээ огт өөрөөр бичэж эхэлсэн. Тэр өдөр бичсэн шүлэг минь Заяа гэдэг охинд зориулагдсан хайрын шүлэг байлаа. Цэцэрлэгт суун шүлэг бичэх зуураа түүнийг дахиад хүрээд ирнэ байх гэж горидон эргэн тойрноо байн байн л харан сууж билээ. Маргааш нөгөөдөр нь тэрний дараагын өдөр ч тэгж л өнгөрсөн бичэж байгаа бүх шүлэг түүнд л зориулагдаж, цэцэрлэгт ирэх бүрдээ түүнийг ирэх болуу гэж сахиулдан харсаар л. 9 сард сургууль хичээлээ эхлэхээр сургууль дээр нь заавал очиж олно гэсэн бодол толгойгоос гархаа больсон байлаа. Заяатай уулзсанаас 5-н өдөрийн дараах өглөө өнөөх л цэцэрлэгтээ ирж суун шүлгээ бичэн хэдэн тийшээ түүнийг харуулдаж хэвээр л сууж байлаа. Тэр өдөрийн бичсэн шүлэг их аятайхан болж түүндээ баясан дахин дахин уншин сууж байтал ардаас нэг танил хоолой яасан гоё шүлэг вээ гэх нь тэр. Цочих гайхах хоёр зэрэгцэн эргэж хартал Заяа инээмсгэлэн зогсож байх нь тэр. Би бүр байдгаараа баярлан инээж : - Сайн уу Заяа гэж сандрангуй хэлхэд тэр : -Заяа : Сайн сайн. Би чамайг энд дандаа ирдэг гэхээр чинь уулзах гээд өдөр болгон энд ирдэг болсон шдээ. Өнгөрсөн дөрвөн өдөр нэг ч алгасалгүй ирсэн. Тэгээд чамайг ирэхгүй болхоор чинь худлаа яриж л гэж бодож байлаа шдээ, Тэгсэн чинь чи өглөө ирдэг байсан юм уу? Би дандаа өдөр эсүүл оройхон ирээд байсан юм ингэж нэг чамайг барьж авдаг юм байж ээ. чи шүлэг бичдэг юм уу? Гээд л хөгжилтэй хоолойгоороо дахин байцааж эхэлж билээ. Тэр өдөрөөс хойш бид хоёр өдөр бүр энэ цэцэрлэгт уулзаж цагийг хамт өнгөрүүлдэг болж билээ. Бид хоёр 3 сар хэртэй уулзсаны эцэст нэг юм үерхлээ. Уг нь би зоригтой байсан бол тэрнээс өмнө ч эхлэж болох л байсан байх. Тэгээд бид хоёр анх уулзсан өдөр буюу өнөөдөрийн энэ өдөрт аль аль нь тун ч их хайртай байж билээ. Жилийн ойн баяраа бас энэ өдөр хийдэг байсан / инээв / Ингэж л хайртайгаа учирсан юм даа./ Гэж ярихад нь Энхээ : -Тэгээд өнөөдөр чи Заяагаа хүлээж байсан юм уу? -Амур : тиймээ Заяаг -Энхээ : Тэр яагаад ирэхгүй гэж? Та хоёрт ямар нэг юм тохиолдоо юу? -Амур : Заяа бид хоёр 2 жил хэртэй хамт байж гайхалтай хоног өдрүүдийг өнгөрүүлдэг байсан. Бид хоёрын хэнд нь ч буруу байхгүй ээ. -Энхээ : Тэгээд юу болсон юм бээ? -Амур : Бид хоёр нийлсэнээс хойш нэг жилийн дараа Заяа минь сургуулиа төгссөн л дөө. Заяа өөрөө Дархан хотын хүүхэд л дээ. Гэр нь тэнд байдаг энд сурж байх хугацаандаа нагац ахынхаа гэрт байдаг байсан. Зуны амралтаараа гэртээ ч очилгүй энд надтай хамт байж. Сургуулиа төгссөний дараа ч бүтэн нэг жил энд надтай байсан ч гэрээс нь дахин дахин дуудсаар аргагүйн эрхэнд л Дарханруу буцсан. Заяаг яваад удаагүй байхад би сургуулиа төгсөн Америкийн нэгдсэн улсын seatle хотын дээд сургуулиас надад магистрын зэрэгт 2 жил суралцах урилга ирж би АНУ-г зорин сурч ажиллах болсон доо. Тэнд байхдаа би Заяатай эхний хэдэн сар байнга утсаар яридаг байсан л даа. Гэтэл харин нэг л өдөр Заяагын утас ажилхаа больж, дарханд байдаг гэрийнх нь утас руу залгатал байраа зарсан гэж байсан. Нагац ахых нь гэр бас хуучиндаа байхаа больсон байна лээ. Ингээд л бид хоёр холбоо тасарсан даа. Гэж Амурыг ярихад Энхээ : -Маш харамсалтай юмаа. Уг нь их гоё түүх байна. Гэхэд Амур инээмсгэлэн : Төгсгөл л онцгүй болхоос уу? За за цаг бүүр 23.10 болчихож удахгүй шинэ өдөр эхлэж миний хамгийн хайртай өдөр дуусах гэж байна хоёулаа гархуудаа. Гэж хэлээд тэр хоёр Кафег орхин гарлаа. Гадаа гархад хүчтэй асгарж байсан бороо намжин зөөлөн шивэрж байлаа. Амур Энхээ хоёр гадаах цэцэрлэгийн жижиг сааданд хамт очиж нэг нэг тамхи асаагаад зогслоо. Амур Энхээд жижиг саравчны баганы дээхэн байрлах ( Амур&Заяа 2005 оны 7-р сарын 25-нд ) гэсэн сийлбэр бичгийг асаагуурын гэрэл тусган үзүүлээд : - Бид хоёр энийг нэг жилийнхээ ойгоор бичэж байсан юм. Тэгээд бид энд нэг нэгэндээ жил бүрийн энэ өдөрийг энэ саравчинд хамт үдэж байна дараагын өдөрийг хамт угтана гэж амлаж байсан юм. Гэхэд энхээ : -Тэгээд л чи өнөөдөр энд хүлээгээд байсан юм биздээ. Гэхэд Амур : - Ганц өнөөдөр ч бишээ. 3 дахь удаагаа 3 дахь жилдээ хүлээж байна. Жил бүрийн зун би энд ирж хүлээдэг байсан. Харин одоо бүр мөсөн ирсэн болхоор өдөр бүр хүлээнээ. Хэмээн Амур хоолойгоо зангируулан ярилаа. Энхээ гэрлүүгээ явах болж Амуртай : - Энхээ: За за хоёулаа явах уу даа -Амур :23.35 Өнөөдөр дуусах арай болоогүй байна чи яв даа танилцахад сайхан байлаа найз минь -Энхээ : Надад ч бас таатай байлаа. Дараа дахиж уулзахаараа би өөрийнхөө урт түүхийг яринаа Гэж ярилцан гар бариад тэр хоёр саллаа. Энхээ урдах замруу гаран Амурлуу нэг гараа даллаад таксинд сууж, Амур харин анхны хайрын цэцэрлэгтээ ганцаар суун үлдлээ. Энхээ таксинд суун хөдлөхдөө Амурын ярисан зүйлсийг дахин нэг бодоод машины цонхоор хартал шүхэр барьсан урт хар үстэй, хар цув өмссөн бүсгүй Энхээгийн суусан такситай зөрөн Амурын хайрын цэцэрлэгийн зүг алхаж яваа харагдлаа. Энхээгийн толгойд : - Энэ бүсгүй арай Заяа биш байгаа Гэсэн бодол хүчтэй түрэн орж ирж жолоочид хандан яаран сандарч : - Жолоочоо зогсоорой!!!, зогсоорой хөөе!! алив зогсоочээ!!! Гэж орилсоор таксинаас бууж цэцэрлэгийн зүг байдаг хурдаараа буцан гүйлээ. Энхээ цэцэрлэгийн хажууд очин хартал жижиг саравчрчинд Амур Энхээгийн харсан бүсгүйтэй тэврэлдэн зогсож байлаа. Энхээ бугуйн цагаа хараад : - ( 23.5 ![]() Гэж өөртөө хэлэн хүчтэй урт амьсгаа аван алгуурхан тайван буцаж алхлаа. Хайрийн цэцэрлэгийн жижигхэн саравчиндаа Амур Заяа хоёр улам чангаар тэврэлдсээр, харин бороо улам ширүүссээр л... П.Бадамсэд /Marshall/
|
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |