P2010-12-02 - Хайрын нууцууд...
![]() Жинхэнэ Хайрын эхний нууц нь Бодол санааны хvч болно. Хайр бодлоос эхэлнэ. Бид юугаар бодол санаагаа дvvргэнэ, тvvнтэйгээ л адил хvн байна. Хайр дvvрэн бодол санаан нь хайр дvvрэн амьдрал, хайр дvvрэн харьцааг бий болгоно. Эерэг нотолгоонууд нь бидний итгэл vнэмшлийг, өөрийнхөө тухай болон бусдийн тухай санаа бодлыг өөрчилнө. Хэн нэгнийг хайрлахыг хvсч байвал тvvнйихээ хvсэл, хэрэгцээг анхаар ч тооцох хэрэгтэй. Заяаны ханийн тухай бодол санаа нь уулзах уедээ тvvнйигээ олж танихад тусална. 2 дахь нууц - Хvндэтгэлийн хvч Жинхэнэ хайрын хоёр дахь нууц нь хvндэтгэлийн хvч болно. Хэн нэгнийг хайрлахын тулд эхлээд тvvнйиг хvндэлж сурах хэрэгтэй. Юуны өмнө өөрийгөө хvндэлж сур. Өөрийгөө хvндлэхийн тулд " Надад хvндлэхээр юм юу байна? " гэж өөрөөсөө асуу. Бусдыг хvндлэх, ялангуяа өөртөө таалагддаггvй хvмvvсийг хvндэлж сурахын тулд " Тэдний юуг нь би хvндэлж байна вэ? " гэж өөрөөсөө асуу. 3 дахь нууц - Өглөгийн хvч Жинхэнэ хайрын гурав дахь нууц нь бол өглөгийн хvч болно. Хэрвээ та хайрыг авахыг хvсч байвал зvгээр л өгөх ёстой! Хичнээн их хайр өгнө, төдий чинээ ихийг авна. Хайрлах гэдэг бол өөрийнхөө нэг хэсгийг vнэ өртөг, болзолгvйгээр өгнө гэсэн vг. Сайн vйлийг зvгээр л бvтээ. Харилцаанд орохоосоо өмнө нөгөө хvнээ танд юу өгч чадах тухай биш та өөрөө тvvнд юу өгч чадах тухайгаа бод. Насан туршийн аз жаргалтай хайрын холбооны нууц томёо нь авч болох зvйлдээ биш, өгч чадах зvйлдээ анхаарлаа хандуулах явдал юм. 4 дэх нууц - Нөхөрлөлийн хvч Жинхэнэ хайрын дөрөв дэх нууц нь нөхөрлөлийн хvч болно. Жинхэнэ хайраа олохын тулд жинхэнэ нөхрөө олох хэрэгтэй. Хайрлах гэдэг нь өөд өөдөөсөө харахыг биш нэгэн зvгт харахыг хэлнэ. Хэн нэгнийг vнэнээсээ хайрлахын тулд тvvнйиг яаж харагдаж байгаагийнх нь төлөө биш, байгаа хэвээр нь хайрлах хэрэгтэй. Нөхөрлөл бол хайрын vрийг соёолуулдаг хөрс юм. Харьцаандаа хайр бий болгохыг хvсвэл эхлээд нөхөрлөлийг бий болго. 5 дахь нууц - Хvрэлцэхийн хvч Жинхэнэ хайрын тав дахь нууц нь хvрэлцэхийн хvч болно. Хvрэлцэх нь саадыг давж, харилцааг бэхжvvлдэг хайрын хамгийн хvчтэй илэрхийлэл юм. Хvрэлцэх нь хvмvvсйин биеийн ба сэтгэл санааны байдлыг өөрчилж хайрыг хvлээн авах чадварыг нь дээшлvvлдэг. Хvрэлцэх нь биеийг эмчилж, сэтгэлийг дулаацуулна. Гараа дэлгэх нь сэтгэл зvрхээ дэлгэж байна гэсэн vг 6 дахь нууц - " Эрх чөлөө олгох " зарчмын хvч Жинхэнэ хайрын зургаа дахь нууц нь "Эрх чөлөө олгох" зарчмын хvч болно. Та хэн нэгнийг хайрлаж байгаа бол тvvнд эрх чөлөө олго. Хэрэв тэр буцаад ирвэл таных, ирэхгvй бол хэзээ ч таных байгаагvй гэсэн vг. Жинхэнэ хайрын харьцаанд ч хvмvvст өөрт өөрийн орон зай хэрэгтэй. Хайрлаж сурахыг хvсвэл эхлээд өршөөж, өнгөрсөн vеийн гомдол хорсол, уйтгар гунигаас ангижирч сур. Хайр гэдэг нь айдас, сэжиг таавар, эго, эндvvрлээс чөлөөлөгдөх гэсэн vг. 7 дахь нууц - Харьцахын хvч Жинхэнэ хайрын долоо дахь нууц нь харьцахын хvч болно. Бид нээлттэй, илэн далангуй харьцаж сурвал амьдрал маань өөрчилөгдөнө. Хэн нэгнийг хайрлана гэдэг нь тvvнтэй сайнаар харьцана гэсэн vг юм. Та хvмvvсйиг хайрлаж, vнэлж байгаагаа тэдэнд мэдэгд. "Би чамд хайртай" гэсэн гурван шидэт vгийг хэлэхээс хэзээ ч бvv ай. Хэн нэгнийг магтах боломжыг хэзээ ч битгий алд. Хайрладаг хvндээ хайрын vгээ заавал хэлж бай. Магадгvй та тvvнйиг сvvлчийн удаа харж байж ч болно. " Хэрвээ чин удахгvй vхэх болоод хvссэн хvн рvvгээ утасдах боломжтой байсан бол хэн рvv утасдаж юу хэлэх байсан бэ? Яг одоо vvнйиг хийж яагаад болохгvй гэж?" 8 дахь нууц - Vнэн ч байхын хvч Жинхэнэ хайрын найм дахь нууц vнэн ч байхын хvч болно. Хайр жинхэнэ байхын тулд тvvнд vнэнч байж, энэ нь бодол санаа, vйл ажилд нь хэрэгжиж байх хэрэгтэй. Yнэнч чанар бол хайрын жинхэнэ шалгуур юм. Жинхэнэ хайрын харьцаатай байхын тулд уг харьцаандаа vнэнч байх хэрэгтэй. Та хэн нэгэнд, ямар нэг зvйлд vнэнч л юм бол тvvнээ орхих хувилбар хэзээч байх ёсгvй. Yнэнч чанар бат бөх харьцааг хэврэг харьцаанаас ялгаж өгдөг. 9 дэх нууц - Хvслийн хvч Жинхэнэ хайрын ес дэх нууц нь хvслийн хvч болно. Дур хvсэл нь хайрыг бадраан, унтраахгvйгээр тэтгэж байдаг. Насан туршийн хvсэл нь зөвхөн бие махбодийн сонирхолоор биш, тууштай vнэнч чанар, урам зориг, vнэнч сэтгэлийн сонирхол, сэтгэлийн догдлол, баяр хөөрийн тусламжтайгаар бий болно. Дур хvслийг мэдэрч байсан тэр vеэ эргэн санаж сэргээх замаар тvvнйиг дахин асааж болно. Гэнэтийн зvйлс, гэнэтийн бэлэг нь дур хvслийг бий болгоно. Хайр болон аз жаргалын утга учир нь нэг юм. Өдөр бvрийг дур хvсэлтэйгээр амьдрах хэрэгтэй. 10 дахь нууц - Итгэлийн хvч Жинхэнэ хайрын арав дахь нууц нь итгэлийн хvч болно. Жинхэнэ хайрын харьцаанд итгэл амин чухал. Тvvнгvйгээр нэг нь хардамтгай, тvгшvvр, болгоомжлолоор дvvрэн болж нөгөө нь өөртөө чөлөөтэй амьсгалах ч боломж өгөхгvй байна гэж бодсоноор сэтгэл зvйн занганд ордог. Бvрэн итгэлээ өгөхгvйгээр хэн нэгнийг хайрлах боломжгvй. Хайртай хvнтэйгээ харьцаа холбоогоо хэзээч таслахгvй юм шигээр амьдар. Тухайн хvн танд тохирох эсэхийг шийдэх нэг арга нь: " Би тvvнд ямар ч болзолгvйгээр бvрэн итгэж байна уу?" гэж өөрөөсөө асуух явдал юм. Хэрвээ хариулт нь " vгvй " гэж байвал vvрэг хариуцлагыг өөртөө авахаасаа өмнө сайн тунгааж бод. Нийтлэлийг бичсэн: Боролдой |
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |