P2010-02-09 - ♥ Зүүдний шувуу ♥

Моддын чийглэг бөгөөд таатайхан үнэр дунд энэ тэрийг бодон хажуу хавийн хүмүүсийг үл анзааран алсад харагдах уулсын оройгоор хавар цагийн цэнхэр униар үелзэхийг сониучирхан ажиглан зогстол -Та ямар мод эрээ вэ? Гэр бүсгүй хүний дуу гарахад нь эргэж харвал дунд зэргийн нуруутай зургар хар хөмсөгөн дор янзаган бор нүдэээрээ инээмсэглэсэн бүсгүй зогсож байв. -Сийлбэр хийх мод гэж намайг сандрангуй хэлэхэд -Тэгвэл та энэ банзан дундаас дуртайгаа сонгоод ав лдаа? -Үгүй ээ? Надад банз биш модон барима хийчихмээр хуш л хэргэтэй байна. Яг иым том гэж хэлээд би дэргэдэх бүдүүн тайрдсыг заав. Тэгвэл та намайг дагаад явалдаа? Тэнд ялгачихсан хэдэн мод байгаа гэж хэлээд цааш эргэлээ. Нээрээ л мэргэжлийн сийлбэрчин хүн ялгаад тавьчихсан юмуу? Гэмээр алд хэртэйгээр тайрсан яр багатай, цуурч хагараагүй модны дэргэд дагуулж ирэхэд би гайхсандаа дуу алдлаа. Намайг захдуу давхарлаж хураасан гурван модны нэгийг худлдаж аваад буцахад бүсгүй: -Та мод авахаар бол дараа хүрээд ирээрэй гээд инээмсэглэлээ. Би урлан дээрээ ирсэн ч бүсгүйн тухай бодсоор л байв. Түүний дэндүү гэнэн цайлганыг илтгэх борхон нүдний инээмсэглэсэн харцыг яагаад ч юм мартаж чадахгүй байлаа. Түүхэн цуврал баримал хийж үзэсгэлэнгээ гэргэх бодлоо ч мартаж түүнд ямар нэгэн гоё зүйл хийж бэлэглэмээр сэнагдаж тогтож сууж чадсангүй. Удтал бодсоны эцэст “Хунгийн баримал” сийлэхээр шийдлээ. Нөгөө модтойгоо хэд хоног ноцолдсоор далвачаа дэлгэн нисэхээр завдан буй “Хунгийн баримал” сийлж дуусгалаа. Түүнийгээ аваад нэрийг нь ч үл мэдэх бүсгүйтэй уулзахаар модны зах гарлаа. Намайг очиход хэзээний танил мэт инээмсэглэн мэндлээд: -Та дахиад мод авахаар ирээ юу? Гэж асуулаа -Тиймээ гэхдээ чамд бас бэлэг өгөх гэсэн юм юм гээд түгдэрхэд надруу янзаган бор нүдээрээ гайхсан янзтай дүрлийн ширтэж: -Юу ямар бэлэг хэмээн асуухад би нөгөө хунгийн сийлбэрээ гаргаж: -Чамаас авсан зүйл мод чинь ийм зүйл болсон шүү дээ? Гэж хэлэхэд: -Хөөх ямар сонин юм бэ? Би наад хун шувууг чинь шөнө болгон зүүдэлдэг нэг их гоё нуурын хөвөөн дээр зогсож байхад миний толгой дээгүүр энэ хун ганганаж эргэлдэж эргэлдэж байгаад л алга болчихдог гэж хэллээ. Би үүнийг сонсоод гайхсан ч гэлээ? Түүний нүд худлаа хэлээгүй гэдгийг илтгэж байсан болохоор зориг орж: -Тэгвэл би зүүдний шувууг чинь хийчихсэн байна шүүдээ? Гэхэд надруу ширтсэнээ: -Тиймээ миний “Зүүдний шувуу” хэмээн аярхан хэллээ модны захыхан бидний хажуугаар өнгөрөхдөө хэрэгт дурласан байртай ажиглана. Бид 2 хураасан бан налан модны тайрдас сандайлан сууж удтал ярилцлаа. Түүний минь нэрийг Бүжин гэдэг ажээ. Оройхон болж нар баруунаа тонгойсон хойно би дахин мод аваад буцлаа. Тэр өдрөөс хойш хэд хоног үзэсгэлэндээ бэтлгэн урлан дээрээ өнжлөө. Юу ч хийсэн хэнтэй ч ярьсан би зөвхөн Бүжингийн тухай л боддог болчихсон байлаа. Түүнийг яагаад ингэтлээ санан мөрөөдөөд байгаагаа ойлгож ядна. Түүнд ийм амархан дурлачихсан гэдэгт нэг л итгэж өгөхгүй байлаа. Уулзалгүй нэлээд хэд хоносны дараа тэсэлгүй дахиад л модны зах орлоо. Бүжин намайг ирэхийг тэсэн ядан хүлээж байсан бололтой царай нь гэрэлтэн ер бусын догдолсон харцаар ширтсэнээ: -Чи ямар удаж байж ирдэг юм бэ? Би чамайг зөндөө их хүлээсэн чамд гоё юм хэлэх үү? Гэж эрхлэнгүй хэлэхэд нь би: -Нөгөө миний зүүдний хун маань чамайг надад модон хун бэлэглэснээс хойш ганц биш 2 болчихсон. Одоо шөнө болгон миний зүүдэнд хос хун ирдэг болсон, гээд надтай харц мөргөлдсөнөө нэг их дотно инээмсэглэлээ. Энэ үгийг би сонсоод би гайхсандаа: -Тиймүү ямар сонин юм бэ? Тэгвэл би чамд дахиад нэг хун сийлж өгнөө. Тэд хосоороо байг гэж хэлэхдээ догдолсондоо түүнийг гарыг атгачихсан байлаа. Гэвч тэр миний гарыг тавиулах гэж оролдсонгүй. Энд л бид 2-ын дурлалын хаалга нээгдэж билээ. Би түүнд түрүүчийн хунгаа бодвол арай томхон хэн ч харсан эр хун байна даа гэж бодмоор хунгийн баримал сийлж өгөв. Бид хоёр байсхийгээд л уулзана. Модны захын хашаан дотор хураасан банз овоолж орхисон үртэсний дэргэд түүнийхээ даарсан гарыг дулаацуулж энэ тэрийг мөрөөдөж суух хэмжээлэшгүй их жаргал байдаг байлаа. Бүжин хааяа миний урлангаар зочилно. Миний үзэсгэлэнд бэлдэж хийсэн бүтээлүүдийг магтаж үнсэлтээр шагнана. Ингээд бид хэсэг хугацааны дараа гэрлэлтээ батлууж цугтаа амьдрах болов. Хуримын дараахан үзэсгэлэнгээ гаргахад эхнэр маань “Зүүдний шувуудаа” үзэсгэлэнд тавих хүсэлтэй байгаагаа хэлж танхимын хойморт байрлуулсанаар үзэсгэлэнгээ “Зүүдний шувууд” гэж нэрлэлээ. Үзэсгэлэнгийн 2 өдөр “Зүүдний шувууд”-ыг маань нэг эрхэм өндөр үнээр худалдаж авах хүсэлэтй байгаагаа хэлэв. Шинэхэн гэрлэсэн надад түүний хэлсэн мөнгө асар их санагдаж, би эхнэртээ: -Хайр нь чамдаа дахиад шинээр хийгээд өгчихнө гэж ятгасаар хос хунгийн сийлбэрээ санасан үнээрээ зарж чадлаа. Үүнээс хойш яагаад ч юм эхнэр маань нэг л гунигтай болж нөгөө хөөрхөн янзаган бор нүдээрээ инээмсэглэхээ болилоо. Нэг удаа үүрээр миний цээжин дээр нойтон зүйл хүрэх шиг болж арай ядан нойрноосоо сэрж нүдээ нээтэл тэр минь уйлчихсан байх нь тэр би сандарсандаа түүнийгээ тэвэрч: Миний хань юу болсон юм бэ? Яасан юм бэ? Гэж давхцуулан асуухад хэсэг дуугүй хэвтсэнээ санаа алдаад: Би нөгөө “Зүүдний шувуу”даа зүүдлэхээ больчихсон гэж хэлээд хоолой нь зангирлаа. Би учрыг нь мэдэж байсан тул “яагаад” гэж асуусангүй: Харин тэр худалдаж авсан эртэй уулзааж “Зүүдний шувууд”аа буцааж авъя гэж бодож хэвтлээ. Азаар тэр эрхэм нэрийн хуудсаа өгсөнийг нь хадгалж байсан юм. Намайг болзсон цагтаа очиход тэр эр надтай гар бариад ямар хэргээр явж байгааг минь асуулаа. Би түүнээс юу ч нуусангүй бүгдийг нь яриад “Зүүдний шувууд”аа буцааж авах хүсэлтэй байгаагаа хэллээ. Зөвшөөрвөл хэдэн ч бүтээлээрээ хамаагүй солиход бэлэн бодолтой ирснээ хэллээ. Тэрээр миний ярихыг сонсож дуусаад өрөөн дотор хэсэг бодол болон холхиёщсноо: За яахав би та хоёрын ариун нандин хайрын чинь билгэдэл болсон шувуудыг чинь буцааж өгье. Уг нь би гадаадад сурч байгаа найз бүсгүйдээ бэлэглэх гэсэн ч хараахан явуулж амжаагүй байсан юм гэснээ шилэн хоргонд байрлуулсан “Зүүдний шувууд”ыг минь гаргаж надад өглөө. Гэрийнхээ хаалгаар ороод эхнэр минь уулга алдаад өндийлөө. Би өглөө түүндээ “Зүүдний шувууд”аа авчрахаар явлаа гэж хэлэх гэснээ юмыг яаж мэдэхэв гэж бодоод хэлээгүй болохоор тэр минь гайхах нь аргагүй л дээ. Тэр үдэш түүний минь нөгөө янзаган бор нүдэнд нь инээмсэглэл гэрэлтэн байлаа. Маргааш өглөө нь намайг сэрэхэд эхнэр маань аль хэдийн босчихсон цайгаа чаначихсан байв. Намайг орноосоо өндийхөд дэргэд минь ирж хүзүүгээр минь тэврээд нүдрүү минь эрхлэнгүй инээж: -Би урьд шөнө юу зүүдэлсэн гэж бодож байна таадаа -Нөгөө гоё нуурынхаа дэргэд “Зүүднийхаа шувуудыг зүүдэлсэн байх... -Дөхөж очлоо гэхдээ таасангүй. Миний зүүдэнд нөгөө хос хун чинь дэгдээхэй дагуулчихсан бүр 2ын 2 дэгдээхэй дагуулаад ирсэн гэхэд би догдолж баярласандаа: -Нээрээ юу ямар гоё юм бэ? Гэж түүнийгээ тэврэн эргэлдлээ. Аз жаргалтай амьдрал гэдэг ийм л байдаг байх. Зүүдний шувууд маань дэгдээхээтэй болжээ... Бид дахиад...
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax